Иран: Монгол хаадын үеийн алдартай номыг шинээр орчуулан гаргалаа
Чихэнд чимэгтэй
2024-10-22
Ираны Тегеран хотноо өчигдөр Персийн эртний бичгийн дурсгалуудын нэг “The Great Mongol Shahnameh” зурагт номыг орчин цагийн перс хэлнээ орчуулан гаргалаа. Эртний Персийн алдарт яруу найрагч Хаким Абул-Касим Фирдауси Тусигийн бичсэн “Шахнамэ” буюу хаадын тухай туульсаас сэдэвлэсэн “Great Ilkhanid Shahnameh” номыг “The Great Mongol Shahnameh”, “Demotte Shahnameh” гэж өөр өөрөөр нэрлэх нь бий. Энэ номд Персийн эртний хаадаас эхлэн Монголын эзэнт гүрний нэг хэсэг Ил хаант улс одоогийн Ираныг захирч байх үеийг дүрсэлсэн байдаг. Улмаар нэрт цуглуулагч, эрдэмтэн Аболала Соудавар нөхдийн хамт тайлбар ном бүтээж Ираны Үндэсний “Malek” номын сан, музейд нээлт хийжээ. Орчуулагчид зураг бүрд түүхийн нарийн тайлбар, дүн шинжилгээ хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.