images

МИАТ компани өнөөдөр Шанхай хот руу анхны шууд нислэгээ үйлдэнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-07-03


   Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар хотоос Хятадын Шанхай хот руу өнөөдөр 12 цаг 55 минутад анхны шууд нислэгээ үйлдэх гэж байна. “Boeing 737” агаарын хөлгөөр долоо хоногийн пүрэв, ням гарагт тогтмол үйлдэх нислэгийн хугацаа нэг талдаа 3 цаг 50 минут ажээ. Шууд нислэг эхлүүлэх нээлтийн ёслолыг өнгөрөгч сарын 30-нд Шанхай хотноо зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд Шанхай хотын аялал жуулчлалын болон бусад салбарт үйлчилгээ эрхлэгч компани, төрийн байгууллагын төлөөлөл 150 гаруй зочин оролцсон билээ. Мөн үеэр шууд нислэг нь хоёр улсын аялал жуулчлал, эдийн засаг, худалдааг хөгжүүлэхэд чухал болохыг онцолсон. Энэ талаар Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд “Энэ нислэг хоёр улсын эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын хамтыг ажиллагааг бэхжүүлэх агаарын тээврийн салбар дахь шинэ ололт, амжилт болж байна” гэжээ. Ийнхүү “МИАТ” компанийн Хятад улс руу шууд нислэг үйлддэг тав дахь хот Шанхай болж байна. Тус компани одоогоор Бээжин, Хөххот, Гуанжоу, Хонконгийн чиглэлд үйлчилж буй. Мөн дараа жил Эрээн хот руу шууд нислэг үйлдэх, Шанхай чиглэлийн нислэгийн давтамжаа нэмэх зорилготой байгаагаа тус компанийн Хятад дахь төлөөлөгч Э.Бадрал хэвлэлд ярьжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.