images

Дорнодод 50 толгой тарвага нэмж нутагшуулжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-07-04


  Дорнод аймгийн Чойбалсан суманд энэ сард 50 толгой тарвага нэмж нутагшуулсныг "Дорнод Дата" студиэс мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд тарвага бүрэн устаж байсан тул сумын иргэдийн санаачилгаар өнгөрсөн жил зургаан бүлийн 50 тарвага нутагшуулсан нь өдгөө 60 гаруй болж өссөн байна. Тэгвэл тарвага нутагшуулах ажлыг энэ удаа хоёр дахь жилдээ зохион байгуулж, Монгол улсын зөвлөх инженер Ц.Шинэзориг, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн нар хувиасаа 30 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Нутгийн иргэдийн санаачилгаар эхэлсэн энэ ажлыг цаашид Чойбалсан сумын удирдлага дэмжиж, ирэх жилүүдэд иргэдийн хандиваар хийх бус, төсөвт тусган хамтарч ажиллахаар болжээ. Манай улсад Алтайн болон Монгол хэмээх хоёр зүйлийн тарвага байдаг бөгөөд тарвагын нөлөөгөөр тухайн газрын хөрс сийрэгжин чийг, агаарын солилцоо эрчимжиж, эрдэс, шим бодисоор баяждаг болохыг судлаачид тогтоожээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.