“Өндөрхаан” нисэх онгоцны буудал шинэ цогцолбортой боллоо
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэ цогцолборын нээлтийн ёслол өнөөдөр болж, Монгол улсын Зам тээврийн яамны сайд, Кувейтийн сангийн захирал, менежер тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Анх 1958 онд Зөвлөлтийн нисэхийн цэргийн ангийн суурин дээр байгуулагдаж байсан уг нисэх буудлыг Кувейтийн сангийн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн шинэчилсэн юм. 2020 оноос эхэлсэн гурван багц уг төсөл шат дараатайгаар хэрэгжсэнээр 1438 м² талбай бүхий зорчигч үйлчилгээний барилга, 516 м² талбай бүхий газрын үйлчилгээний гарааш, инженерийн дэд бүтэц, 100х130 м хэмжээтэй агаарын хөлгийн техник үйлчилгээний талбай, 2200х30 м хөөрч буух зурвас ийнхүү ашиглалтад орж байна. Нисэх буудал Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 3С ангиллын шаардлагыг бүрэн хангасан хэмээн үнэлэгджээ. Цагт 50 зорчигчийн хүчин чадалтай болж буй уг нисэх буудал одоогоор ерөнхий зориулалтын нислэг буюу онцгой, тусгай үүргийн болон аялал жуулчлалын захиалгат нислэг хүлээн авах аж.
Гэрэл зургийн эх сурвалж: Зам тээврийн яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.