Хоошёорюү сүмогийн дээд цолонд хамгийн хурдан хүрсэн зургаан бөхийн нэг болов
Чихэнд чимэгтэй
2025-01-29
Японы сүмо бөхийн холбоо Хацү башёд түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол албан ёсоор хүртээлээ. Ингэснээр тэр сүмо бөхийн 74 дэх, Монголын зургаа дахь их аварга болж байна. Тэрбээр 42 башёд барилдаж энэ цолонд хүрснээр 1958 оноос хойшх орчин үеийн сүмогийн түүхэнд хамгийн хурдан дээд цолонд хүрсэн зургаа дахь бөх болов. Тэрбээр 2003 оны нэгдүгээр сарын 29-нд авга ах Асашёорюү Д.Дагвадорж нь ёкозүна болсон өдөртэй давхцан отгон аварга болж байна. Мөн 2021 онд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолонд хүрснээс хойш энэ цолыг хүртсэн анхны бөх боллоо. Японы үндэсний бөхөд ёкозүна цолтой бөхгүй башё 1992, 1993 онд болж байв. Аварга Хоошёорюү "Сүмо бөхөд анх барилдаж эхэлсэн цагаасаа мөрөөдсөн цолондоо хүрлээ. Баярласандаа хэлэх үг олдохгүй байна. Хичээнэ ээ" гэжээ.
Гэрэл зургийг "Kyodo News" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.