images

Өмнөд Солонгост суралцдаг 10 гадаад оюутны 4 нь тэндээ үлдэж ажиллах сонирхолтой

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-06


   Өмнөд Солонгосын Боловсролын яам өнгөрсөн оны 6-10 сард “Гадаад оюутны ажлын үзэсгэлэн”-д оролцсон 1207 оюутнаас авсан судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тус судалгаагаар 10 оюутан тутмын 4 нь төрсөн нутагтаа эсвэл гуравдагч оронд очиж ажиллахаас илүү Өмнөд Солонгост үлдэж ажиллах сонирхолтой гэж хариулжээ. Харин тэдний 16.1 хувь нь үйлдвэр, уул уурхай, 10 хувь нь хоолны үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдаа, 9.8 хувь нь эрдэм шинжилгээ, технологийн үйлчилгээ, 9.5 хувь нь боловсрол болон нийтийн үйлчилгээний чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа аж. Энэ судалгаанд оролцогчдын 6.5 хувь буюу 78 нь монгол оюутан байсан бол 32.6 хувь буюу хамгийн олон нь вьетнам байжээ. Мөн "Гадаад оюутны ажлын үзэсгэлэн"-д 98 корпорац оролцсоны 65.3 хувь нь ирэх таван жилд гадаад ажилчдын тоогоо нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь, дотоодын ажиллах хүчнээс ажилд авах нь хүндрэлтэй байдаг, гадаад дахь зах зээлээ өргөжүүлэх, байгууллагынхаа хүний нөөцийн ур чадварыг нэмэх зэрэг шалтгаантай аж. Түүнчлэн тус улсын Боловсролын яам ажиллах хүчний хомсдолыг даван туулахын тулд орон нутагт ажиллах сонирхолтой гадаад оюутнуудыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.