images

Япон улс гадаадын улсуудад батлан хамгаалахын тоног төхөөрөмж олгох тусламжийн төсвөө нэмлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-06


   Япон улс ирэх дөрөвдүгээр сард эхлэх 2025 оны санхүүгийн жилд аюулгүй байдлын албан ёсны туслалцааны шугамаар гадаадын улсуудад батлан хамгаалах тоног төхөөрөмж олгоход зарцуулах төсвөө 8.1 тэрбум иен буюу 51 сая доллар болгож өмнөхөөсөө 60 хувиар нэмлээ. Мөн энэ төсвөөр Филиппин, Малайз, Папуа Шинэ Гвиней зэрэг улсад тусламж өгөхөө зарлав. Тус улс 2024 оны санхүүгийн жилд аюулгүй байдлын албан ёсны туслалцааны шугамаар Филиппин, Индонез, Жибути болон манай улсад нийтдээ 5 тэрбум иен буюу 33 сая долларын тусламж үзүүлэхээр болсон билээ. Ингэхдээ Филиппинд радарын техник, Индонез, Жибутид далайн орон зайд аюулгүй байдлыг хангах зориулалтаар усан онгоц, Монголд агаарын хөдөлгөөн хянах төхөөрөмж нийлүүлэхээр болсон юм. Тус улс 2023 оны санхүүгийн жилд ийм тусламжийг Филиппин, Малайз, Бангладеш, Фижи улсад олгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.