images

CU дэлгүүрийг эзэмшдэг “BGF Retail” компани Бусанд ложистикийн төвтэй болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-03


   Өмнөд Солонгосын BGF Retail” компани олон улсын үйлдвэрлэлийн ложистикийн хот гэгддэг Бусанд 120 мянган м.кв талбай бүхий ложистикийн төв барьж байна. Тус компани нь CU сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг бөгөөд шинээр барьж буй төвөө Монгол, Малайз, Казахстанд нийлүүлэх бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хурдасгах экспортын бааз болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Харин энэ байгууламжийг автоматжуулах төслийн 50 тэрбум воны тендерт иж бүрэн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Өмнөд Солонгосын SFA компани шалгарчээ. Шинэ төв нь одоо байгаа ложистикийн төвөөсөө хоёр дахин том бөгөөд 2026 оны хоёрдугаар хагаст ашиглалтад орох гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.