БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг зогсоов
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
БНСУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч Юн Сок Ёлыг албан тушаалаа урвуулан ашигласан, бослого тэмцэлд турхирсан хэрэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, шүүхээс дуудсан цагт ирээгүй гэх үндэслэлээр баривчлах захирамжийг энэ долоо хоногийн эхээр гаргасан юм. Харин өнөө өглөөний 8 цагт Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг мөрдөх алба, цагдаа нарын дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийг баривчлах захирамжийг хэрэгжүүлэхээр очиход өмгөөлөгчид нь уг захирамж хууль бус болохыг онцолж, ерөнхийлөгчийн аюулгүйн албаны ажилтнууд цагдаа нарыг нэвтрүүлээгүй байна. Тиймээс Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг мөрдөх алба ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааг зогсоолоо. Улмаар өдрийн 13 цагийн орчимд энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн баривчлах тогтоолын хэрэгжилтийн талаар маргаантай асуудал байгаа, мөн ажиллагаанд оролцож буй ажилтнуудын аюулгүй байдалд эрсдэл учрах магадлалтай болсон тул ажиллагааг түр зогсоолоо” гэсэн байна. Мөн "Асуудлыг хянан үзээд цаашид авах арга хэмжээний талаар шийдвэр гаргана" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.