Токио хотод шинээр баригдах хувийн сууцууд зөвхөн нарны эрчим хүчээр цахилгаанаа хангана
Анд нөхдийн мэдээ
2025-01-03
Японы Токио хотын захиргаа ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хүлэмжийн хийг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах зорилгоор шинээр баригдах хувийн орон сууцууд зөвхөн нарны эрчим хүчээр цахилгаанаа хангахыг үүрэг болгожээ. “The Nikkei” сонины мэдээлснээр нийслэл хотод 20 мянган м2 ба түүнээс дээш талбай бүхий хувийн орон сууцны барилга барьдаг 50 орчим компанид шинээр баригдах хувийн сууцанд нарны зай хураагуур суурилуулах үүрэг өгсөн байна. Харин жижиг дээвэртэй эсвэл гэрэлтүүлэг, агааржуулалтын улмаас суурилуулах боломжгүй байшинг оруулаагүй аж. Токио хотод нарны зай хураагуур суурилуулах боломжтой барилгуудын тоо ойролцоогоор 2.2 сая гэж тооцоолжээ. Хотын захирагч Юрико Коикэ “Токиогийн дээвэр асар их нөөц бололцоотой” хэмээн хэлж хувийн сууцанд нарны эрчим хүч үйлдвэрлэх боломжийг үнэлсэн байна. Токио хотын захиргаа 4 кВт-ын хүчин чадалтай нарны зай хураагуур суурилуулах анхны өртөг нь 980 мянган иен, зургаан жилийн дотор зардлаа нөхөх боломжтой гэж тооцоолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.