images

Болгар, Румын улсууд руу Шенгений визээр зорчих боломжтой боллоо

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2025-01-03


   Европын холбооноос Болгар, Румын улсуудыг энэ сарын 1-нээс эхлэн Шенгений бүсэд албан ёсоор нэгдсэнийг зарлалаа. Ингэснээр бусад улсаар дамжин Шенгений бүсийн орнууд руу зорчдог байсан Болгар, Румыний иргэд одоо шууд хуурай газрын боомтоор чөлөөтэй нэвтрэхээр болж байна. Үүнээс өмнө буюу 2024 оны гуравдугаар сард хоёр улсын агаарын болон далайгаар зорчих хилийн шалгалтыг зогсоогоод байгаа юм. Шенгений бүсэд нэгдсэн улсын тоо өнөөдөр нийт 29 болж байна.  Европын холбооноос гаргасан 1-ний өдрийн мэдэгдэлд “Өнөөдөр бид тэднийг дэлхийн хамгийн том чөлөөт аялалын бүсийн бүрэн эрхт гишүүн болсныг тэмдэглэж байна” гэжээ. Уг шийдвэрийг Австри улс хоригоо цуцалсны дараа Европын холбооны гишүүн улсуудын Дотоод хэргийн сайд нар санал нэгдэж гаргасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.