Дуучин Мэрайя Кэри Зул сарын баярын дуугаараа жилд хэдэн сая доллар олдог вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Дэлхий дахины Зул сарын баярын хамгийн алдартай дууны нэг "All I Want For Christmas Is You" энэ жил 30 нас хүрч байна. Тэгвэл уг дууны эзэн Мэрайя Кэри зөвхөн энэ дуунаасаа жил бүр олон сая доллар олдог гэсэн тооцоо гарсан байна. АНУ-ын эдийн засгийн мэдээллийн CNBC телевиз "Billboard" сэтгүүлийн тайлангаас эш татан мэдээлэхдээ "М.Кэри 2023 онд зөвхөн энэ дуунаас 2.7-3.3 сая доллар олсон” гэжээ. Харин М.Кэри болон түүний дуу бичлэгийн компани энэ дууны зохиогчийн эрхийн гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг нууцалсан хэвээр байгаа тул түүний орлогыг яг тодорхойлох боломжгүй аж. Уг дуу анх 1994 онд гарснаасаа хойш 30 жилийн турш өндөр хандалттай явж ирсэн бөгөөд “Spotify” хөгжмийн стриминг сувагт гэхэд л тэрбум гаруй удаа тоглогдсон анхны Зул сарын баярын дуу гэдгийг хэвлэлүүд онцолж байна. “Berklee” хөгжмийн коллежийн профессор, дуу бичлэгийн “Lycodisk” компанийн захирал асан Жорж Ховард энэ дууг жил бүр 2-4 сая долларын борлуулалт хийдэг болохыг дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.