images

Япон: Уулархаг бүс нутагт амиа хорлохоос сэргийлэх эргүүлийн дрон ажиллуулж эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-24


   Японы Яманаши мужийн уулархаг нутагт сүүлийн үед хүмүүс зорин ирж амиа хорлох явдал ихэсчээ. Учир нь амиа хорлохоор шийдсэн хүмүүс ихэвчлэн хүний хөл хөдөлгөөнөөс хол, зэлүүд газрыг сонгодогтой холбоотой ажээ. Энэ нутагт амиа егүүтгэсэн 10 хүн тутмын гурав нь өөр газраас ирсэн гэх тооцоо гарсан байна. Тиймээс мужийн захиргаа арга хэмжээ авч, дроноор эргүүл хийж эхэлсэн тухай NHK телевиз мэдээлэв. Өнгөрсөн сард мужийн захиргаа дрон үйлдвэрлэгч JDRONE компанитай хамтран эргүүлийн дрон ажиллуулж эхэлсэн бөгөөд уг дронууд нь нь дулаан мэдрэгч, чанга яригчаар тоноглогдсон, хөдөлгөөн илэрсэн тохиолдолд "Та төөрсөн үү?", “Танд туслах уу?” гэх зэрэг дуут дохио илгээдэг ажээ. Мөн Фүкүи, Чиба зэрэг мужуудад эргүүлийн дрон ажиллуулж эхлээд байна. Тухайлбал, Чиба муж энэ сараас эхлэн бага, дунд, ахлах сургуулиудын хичээл тарах үеэр эргүүлийн дрон ажиллуулж, хүүхдүүдийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.