images

Төвөдөөс Бээжинд ногоон эрчим хүч нийлүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-12-20


   Төвөдийн өөртөө засах орон, Бээжин хот анх удаа ногоон эрчим хүч нийлүүлэх хэлэлцээр хийсэн талаар Хятадын радио мэдээллээ. Ингэснээр Төвөдийн Лхас, Шаннан, Шигазэ, Нагчу хотын нарны цахилгаан станцууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Бээжинд 15 сая кВт эрчим хүч нийлүүлэх бөгөөд нийлүүлсэн эрчим хүчийг Хятадын Үндэсний урлагийн төв, Төв музей, Төв номын сан зэрэг тодорхой байгууллагууд ашиглахаар болжээ. Ийм маягаар тодорхой зах зээлд зориулан ногоон эрчим хүч худалдан авах ажлыг Бээжин хот 2021 онд эхлүүлж Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй, Шаньси мужуудаас худалдаж авдаг болсон юм. Тухайлбал, энэ онд дээр дурдсан нутгуудаас 5.05 тэрбум кВт ногоон эрчим хүч авснаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 4.03 сая тонноор бууруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.