images

Хятад: 71 настай тамирчин 100 метрийн гүйлтийн төрөлд дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-18


   Хятадын өндөр настан, 71 настай Жин Хуй саяхан болсон 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтийн төрөлд 13.97 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр ийнхүү насны ангилалдаа 14 секундээс бага хугацаанд барианд орсон анхны хүн болж байна. Жин овогт өмнө нь энэ ангилалдаа 200 метр, 400 метр, 1600 метрийн буухиа, уртын харайлт зэрэг нийт таван төрөлд алтан медаль хүртэж байжээ. 1953 онд Өвөр Монголд төрсөн тэрбээр насаараа гангийн үйлдвэрт ажиллаад тэтгэвэртээ гарч хөнгөн атлетикийн уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцох болсон байна. Бага насандаа нуруу намхан, бие жижигтэй байсан болохоор хүүхдүүдэд дээрэлхүүлэхгүйн тулд хөнгөн атлетик, хөл бөмбөг, тулааны урлагаар хичээллэх болсон тухайгаа тэрбээр өгүүлжээ. Бэлтгэл сургуулилтын тухайд тэрбээр ярихдаа “Бусад хүмүүс 5000 метр гүйж байхад би 7000 метр гүйж бэлтгэл хийдэг байлаа” гэсэн бөгөөд ирэх жилд одоогийн амжилтаа ахиулж 13,85 секунд болгох зорилго тавьсан гэнэ. Жин Хуй Хятаддаа хэдийнэ олны танил болж, цахим хэрэглэгчид түүнийг "Чанга ах" хэмээн нэрлэх болсон тухай “Синьхуа агентлаг мэдээлсэн байна

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.