М.Даваажаргал нэрэмжит тэмцээнээ үргэлжлүүлэх зөвшөөрөл авч чаджээ
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 15 дахь удаагийн “Хакүхо цом” хөвгүүдийн олон улсын сүмогийн тэмцээн ирэх оны хоёрдугаар сарын 11-нд Токиогийн Рёогокү Кокүгикан ордонд болох тов гарлаа. Энэ тэмцээнд Украины дайны бүс, өнгөрөгч нэгдүгээр сард газар хөдлөлтөд өртсөн Нотогийн хойг зэрэг олон газрын 5 настайгаас эхлээд ахлах сургуулийн гуравдугаар ангийн хүртэлх 1100 хөвгүүн оролцох төлөвтэй байгаа аж. М.Даваажаргал өнгөрөгч гуравдугаар сард Миягино дэвжээний залуу бөхийн бусдыг дээрэлхсэн үйлдлийн улмаас дэвжээгээ хаалгасан ч Японы сүмо бөхийн холбооноос нэрэмжит тэмцээнээ үргэлжлүүлэн зохион байгуулах зөвшөөрөл авч чаджээ. Тэрбээр хэвлэлд “Би өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, алдаатайгаа нүүр тулан өдөр хоногийг өнгөрүүлж байна. “Хакүхо цом”-ын одод бол хүүхдүүд” хэмээн ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.