Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн амд зориулан төлөвлөж байна
Чихэнд чимэгтэй
2024-12-17
Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр тус хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт, эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Тус захиргаа нь өнгөрсөн оны хоёрдугаар сард байгуулагдсанаасаа хойш шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаануудыг хийсэн байна. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн 18 улсын 36 багийн судалгааг ашиглаж байгаа аж. Орхоны хөндийд Монголын эртний төрт улсуудын нийслэл оршиж байсан учраас Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа юм. 189363 га талбай бүхий тус хотыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд суурьшлын бүсийнх нь 50 хувь ногоон байгууламж байх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.