images

Францын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа гуч гарсан бүсгүй тэргүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-16


   Өнгөрсөн бямба гарагт өндөрлөсөн Францын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 34 настай Анжелик Ангарни-Филопон хэмээх хар арьст бүсгүй тэргүүн байр эзэллээ. Энэ нь Франц зэрэг зарим оронд гоо бүсгүйн тэмцээнд оролцогчдын насны ангиллыг цуцалснаас хойш гуч гарсан эмэгтэй тэргүүн мисс болсон анхны тохиолдол болж байна. Тэмцээний сүүлийн шатанд 18-34 насны 30 бүсгүй өрсөлдсөн юм. А.Ангарни-Филопон 2011 онд 20 настайдаа Мартиникийн миссийн тэмцээнд дэд байр эзэлж байсан бөгөөд гоо бүсгүйн титэм гардан авахдаа энэ тухайгаа дурдаад "Тэр бүсгүй эдүгээ 34 настайдаа та бүхний өмнө зогсож байна" хэмээн хэлжээ. 1970-аад оны дунд үеэс эхлэн, гоо бүсгүйн тэмцээний оролцогч 24 хүртэлх насны, гэрлээгүй, хүүхэд төрүүлээгүй байх ёстой гэсэн журам хэрэгжиж ирснийг өнгөрсөн жил цуцалж, насны ангиллыг хязгааргүй болгосон юм. Түүгээр үл барам трансжендер эмэгтэйчүүдийн дунд ч гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулах болсон билээ. Өнгөрсөн жилийн Францын гоо бүсгүйн тэмцээнд богино үстэй бүсгүй тэргүүн байр эзэлсэн нь тус улсад бас л анхдагч болж байв.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.