БНСУ-ын тусламжаар Төв аймагт бод малын эмнэлэг байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-12-16
Ирэх 2026 онд манай улсад мал эмнэлгийн дэвшилтэт технологийн мэргэжилтэн бэлтгэх, бод малын сургалтын эмнэлэг байгуулахад Өмнөд Солонгос улс туслахаар болжээ. Дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх төслийг тус улсын Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлэх бөгөөд 2019-2023 оны хооронд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Мал, амьтны эрүүл мэндийн төвийг байгуулсан юм. Төслийг БНСУ-ын WOSEM групп, "Кёнбүк" их сургууль хамтран хэрэгжүүлсэн бол энэ удаа Төв аймгийн Эрдэнэ суманд бод малын эмнэлэг байгуулахаар болж байна. Иймд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт төслийн судалгааны багийнхантай уулзан, төслийн явцын талаар мэдээлэл авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.