images

Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-12-16


   Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар өнгөрөгч баасан гарагт Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Харин дэд ерөнхийлөгчөөр шатрын спортын дэд мастер, 2021 онд Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүн, 2022 оноос Монголын шатрын холбооны дэд тэргүүнээр ажилласан Х.Батчулуун сонгогдсон байна. Дэлхийн шатрын холбооноос Г.Занданшатарыг Монголын шатрын холбооны удирдлагад нэр дэвшихийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ. Тэгвэл шинэ ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд шатрыг үндэсний хөдөлгөөн болгох бодлого хэрэгжүүлж энэ спортод гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татан шатарчид, багш сургагч, шүүгч, клуб, академийг цогцоор нь дэмжих хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, “Их мастер” хөтөлбөрийг сэргээх, дэлхийн болон Азийн шатрын холбоотой стратегийн түвшинд хэлэлцээ хийх гэсэн таван тулгуурт хөгжлийн бодлого бүхий мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгох ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.