УЦУОШТ: Орхон голын ус "маш цэвэр"
Чихэнд чимэгтэй
2024-11-20
Өвөрхангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс Орхон гол дагуух Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон-Улаанцутгалан, Орхон-Бат-Өлзий, Хархорин сумын Орхон-Хархорин цэгээс жил бүр 25 сорьц авдаг ажээ. Улмаар усны химийн найрлага, бохирдлын зэргийг тогтоон, хүн амын унданд хэрэглэж болох эсэхийг тодорхойлдог байна. Тэгвэл тус газраас ээлжит сорьцоо авч, усны чанарын дүгнэлтийг Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд ирүүлснийг МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Тус дүгнэлтэд усны чанарыг "маш цэвэр" гэж тодорхойлсноос гадна усны эрдэсжилт 71-244.2 мг/л, хатуулга 0.68-2.24 мг-экв/л хооронд хэлбэлздэг буюу маш зөөлөн гэж дүгнэжээ. Түүнчлэн кальци, натрикали, магни, сульфат, хлор зэргийн хэмжээ зохистой байгааг тогтоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.