Б.Баярын "Хаврын нүүдэл" Монголын шилдэг байгалийн гэрэл зургаар шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2024-11-19
"Монголын шилдэг байгалийн гэрэл зураг" 2024 оны олон улсын уралдааны "Гран-При" шагналд гэрэл зурагчин Б.Баярын "Хаврын Нүүдэл" зураг шалгарлаа. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдсан тус уралдаан үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтан, монгол ахуй, агаарын зураг гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, тус бүр шилдгүүдээ шалгаруулжээ. Уралдааныг АНУ, Орос, Тайланд, Канад, Монгол, Финланд, Шведийн найман гэрэл зурагчин шүүсэн байна. Өнгөрсөн жилийн "Гран при" шагналтнаар "Адуучин" зургаараа гэрэл зурагчин Г.Ган-Өлзий шалгарч байсан бол тусгай байранд "Өвлийн оторчид нутаг буцав" зургаараа гэрэл зурагчин П.Баттулга шалгарч байв. Энэ оны шилдэг гэрэл зургуудыг энэ сарын 26-наас Blue Mon Tower дахь "Norphei Art Gallery"-д үзэсгэлэнд дэлгэнэ. Сонирхуулахад, уралдааны нийт шагналын сан 50 сая төгрөг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.