images

ШУА: Шинжлэх ухааны ажилтны өдрийг гурван сар тэмдэглэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-19


   Монгол улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Шинжлэх ухааны ажилтнуудын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногт тэмдэглэхээр заасан байдаг. ЮНЕСКО-гоос 1999 онд жил бүрийн 11 сарын 10-ныг Дэлхийн шинжлэх ухааны өдөр болгон тэмдэглэж ирсэн бол манай улс 2004 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Энэ оны Шинжлэх ухааны ажилтныг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг ШУА өнгөрөгч сард баталснаар 10, 11, 12 дүгээр сарын турш ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөг, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, семинар, лекц, олимпиад, уралдаан, экспедиц зохион байгуулахаар болсон байна. Тухайлбал, энэ сард хүүхэд багачуудад зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан цувралын 11 дэх дугаарыг хэвлэж, хүрээлэнгүүд цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зориулан мэдээлэл нийтэлж, ээлж дараатайгаар нээлттэй хаалганы өдөрлөг, лекц зохион байгуулж байна. Мөн сонгосон ерөнхий болосролын сургуулиудад философи, геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнгөрөгч аравдугаар сард Химийн хүрээлэнгээс олимпиад зохион байгуулсан бол энэ сарын эхээр Олон улс судлалын хүрээлэнгийнхэн “Дорнод бүс: 2024” боомтын судалгааны экспедиц гаргаж, Хэл зохиолын хүрээлэнгийнхэн МҮОНТ-тэй хамтран нэвтрүүлэг бэлтгэсэн зэргээр олон ажил хэрэгжүүлж байгаа аж. Ирэх сард Палеонтологийн хүрээлэнгээс үлэг гүрвэлийн сэдэвт лекц, хүүхдийн гар зургийн уралдаан, маркийн үзэсгэлэн, судлаачийн тайлбартай виртуал аялал, "Бяцхан хайгуулчин" хөгжөөнт тоглоом зохиох зэргээр багачуудын сонирхдог энэ амьтныг танилцуулах сонирхолтой ажлууд хийснээр энэ жилийн шинжлэх ухааны ажилтны өдөр өндөрлөх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.