Агаарын дүүжин тээвэр ирэх жил “Яармаг-Хархорин” чиглэлд явж эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-19
Улаанбаатар хотод Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй 316 тэрбум төгрөгийн зээлээр хэрэгжүүлэх дүүжин тээврийн төслийн эхний шугамыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт мэдэгдэхдээ "20 минутын хот" төлөвлөлтийн хүрээнд “Яармаг-Хархорин” чиглэлд эхний шугамыг татаж, уг бүтээн байгуулалтад 148 тэрбум төгрөгийг зарцуулна гэв. Одоогоор Улаанбаатар хотод дүүжин тээврийн эд ангиудыг хүлээж аваад байгаа ажээ. Харин хоёр дахь шугам буюу "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Шангри-Ла" чиглэлд дүүжин тээвэр явуулах эсэхийг иргэдийн саналаар шийдэх юм байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Яармагаас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Хархорин зах" чиглэлийн дүүжин тээврийн замын чөлөөлөлтийн асуудлыг шийдсэн боловч гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалан ажлын явц удаашралтай байжээ. Иймд нийслэлийн удирдлага уг ажлыг эрчимжүүлэхээр болж, холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.