images

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29 дүгээр сургуульд 60 жилийн дараа их засвар хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-19


  1964 онд ашиглалтад орсноос хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй 29 дүгээр сургуулийн хичээлийн болон дотуур байранд өнгөрсөн долоодугаар сард их засвар хийж эхэлсэн билээ. Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцдаг тус сургуулийн барилгад өнгөрсөн хугацаанд ус алдах, анги танхимын халаалт тасалдах, барилгын хана цуурах явдал байн байн гарч байв. Тиймээс НЗДТГ их засварын санхүүжилтийг нийслэлийн энэ жилийн төсөвт суулгасан юм. Тэгвэл сургуулийн 7139 ам.метр талбай, эрэгтэй сурагчдын дотуур байрны 1616 ам.метр, эмэгтэй сурагчдын дотуур байрны 1726 ам.метр талбайд дотор засал хийж, барилгын дээврийн засвар, инженерийн шугам сүлжээ, гадна фасадыг шинэчилжээ. Энэ ажлыг "Гурван тахилгат оргил" компани гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техникийн хяналт тавьсан байна. Тус сургуулийн дотуур байр 180, хичээлийн байр 500 хүүхдийн багтаамжтай юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.