Монголын сонгодог урлагийнхан Америкт тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-11-18
Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан АНУ-д суугаа манай Элчин сайдын яамнаас тус улсад Монголын сонгодог урлагийн тоглолт зохион байгуулах санаачлага гаргажээ. Улмаар 12 дугаар сарын 4-ний 19 цагт Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийн “Lisner Auditorium” театрт уг тоглолтыг хийхээр товлосон байна. Тоглолтод Монголын соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ын дуучин Ө.Уянга, Б.Энхнаран, Б.Батжаргал нар болон төгөлдөр хуурч Б.Алуунгоо нар оролцох ажээ. Тоглолтын суудлыг уг цахим холбоосоор орж баталгаажуулах бөгөөд үнэ төлбөргүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.