Хоошёорюү, Котозакүра нар дээд зиндааг тэргүүлж байна
Чихэнд чимэгтэй
2024-11-18
Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд баруун жигүүрийг тэргүүлэн барилдаж байгаа оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн долоон даваа, нэг унаатай, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнжиж байгаа тул зүүн жигүүрийг тэргүүлж буй оозэки Котозакүра мөн адил даваатайгаар Кюүшү башёг манлайлж байна. Тэдний араас сэкивакэ Таканошо, маэгашира Онокацү Б.Чойжилсүрэн нар мөн ижил даваатай явж байгаа юм. Харин япончуудын ихээхэн найдлага тавьж буй шинэ оозэки Оносато Аби, Вакатакакагэ нарт унажээ. Маэгашира Аби нь оозэки Хоошёорюү, Оносато хоёроор давсан ч Котозакүра, Вакаматохарүд унасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.