Жюү жицү: ДАШТ-д Монголоос 107 тамирчин оролцож 37 медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-11-18
АНЭУ-ын Абу Даби хотноо бүсний ангилалтай жюү жицүгийн ДАШТ энэ сарын 6-нд эхэлж, 10 өдрийн турш болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас 107 тамирчин оролцож долоон алт, 18 мөнгө, 12 хүрэл, нийт 37 медаль хүртлээ. Тухайлбал, пара ангилалд гурван тамирчин, өсвөр залуучуудын ангилалд 23 тамирчин, цэнхэр бүсний ангилалд зургаан тамирчин, ахмадын ангилалд дөрвөн тамирчин, мэргэжлийн ангилалд нэг тамирчин тус тус медаль хүртсэн амжилттай оролцлоо. Мөн баг тамирчид маань зургаан дасгалжуулагч, гурван албаны хүний хамтаар оролцсоноос гадна жюү жицүгийн олон улсын шүүгч Б.Ариунцог, Б.Буяндэлгэр нар тэмцээнийг шүүжээ. Тус тэмцээнд 137 орны 9000 гаруй тамирчид өрсөлдсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.