ОБЕГ: АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай дахин хамтарна
Чихэнд чимэгтэй
2024-11-15
Онцгой байдлын ерөнхий газрын стратегийн баримт бичиг боловсруулах, сургалт зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай уулзлаа. Энэ үеэрээ ирэх оны ажлын төлөвлөгөөг боловсруулж, туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцжээ. ОБЕГ нь АНУ-ын Ойн албатай хамтран 2019, 2022, 2023, 2024 онуудад хэд хэдэн чиглэлээр сургагч багш бэлтгээд байгаа юм. Мөн гэнэтийн ослын үед шуурхай удирдлагын төв хэрхэн оновчтой удирдлага, зохион байгуулалттай ажиллах сургалт хөтөлбөр болоод олон улсын сайн жишгийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.