Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого өсчээ
Чихэнд чимэгтэй
2024-11-15
Авлигатай тэмцэх газраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний талаар цахим хуудсандаа мэдээллээ. Тус газраас өнгөрсөн удаа 21 аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нарт төсвийн хөрөнгийн захиран зарцуулалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ. Тэгвэл зарим аймаг уг зөвлөмжийг дутуу хэрэгжүүлсэн, ерөнхий байдлаар тайлагнасан, баримт нотолгоо хангалтгүй байгааг онцолсон байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажилласнаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт 2021 онд 26, 2022 онд 43, 2023 онд 62 хувьтай үнэлэгдэж, жил бүр өссөн үзүүлэлттэй гарчээ. Тиймээс аймгийн удирдлагууд холбогдох журмыг үр дүнтэй хэрэгжүүлснээр ирэх онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг зохих журмын дагуу зөв төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүсэж буй шалтгаан нөхцөлийг арилгах бүрэн боломжтойг тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.