Монголын өсвөрийн хөлбөмбөгчид “Panda Cup” тэмцээнд оролцож байна
Чихэнд чимэгтэй
2024-11-15
“Panda Cup” олон улсын залуучуудын хөлбөмбөгийн тэмцээн Хятадын Чэндү хотноо болж байна. Энэ тэмцээнд Монголын 19-өөс доош насны баг анхны тоглолтоо лхагва гарагт Хятадын багтай хийж 0:6 онооны харьцаатай хожигдсон билээ. Харин маргааш 15:30 цагаас манай тамирчид Киргизстаны багтай тоглох гэж байна. Энэ тэмцээнд Монгол, Хятад, Киргизстан, Австралийн баг нэг хэсэгт багтсан юм. Тиймээс монгол тамирчдын дараагийн өрсөлдөгчид нь энэ сарын 19-нд учраа таарах Австралийн тамирчид болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.