МУИС-ийн багш нар бизнесийн орлого тодорхойлох хиймэл оюун бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2024-11-15
Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш Г.Амарсанаа, Ч.Алтангэрэл, З.Цолмон нар МУИС, “Таван богд групп”-ийн хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн орлого тодорхойлдог хиймэл оюуны загвар бүтээжээ. МУИС-ийн багш нар нийт хоёр мянга гаруй харилцагчийн гүйлгээний өгөгдлийг нэг сарын хугацаанд боловсруулан, харилцагчийн дансны хуулганд үндэслэн орлого тодорхойлох хиймэл оюуны загвар хөгжүүлсэн байна. Улмаар төслийн багийнхан загварыг туршихад зээлийн судалгааны менежерээс илүү оновчтой таамаглалыг гаргаснаар хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзжээ. Одоогоор уг системийг “Таван богд финанс” ББСБ бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. МУИС, "Таван богд групп"-тэй 2024 оны дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.