images

Улс тунхагласны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-15


   Монгол улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар улс гэдгээ тунхагласан билээ. Тэгвэл энэ жил улс тунхагласны 100 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж, Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтэд хүртээл болгох, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахалж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.