Баян-Өлгий аймаг ерөнхий боловсролын шинэ сургуультай боллоо
Чихэнд чимэгтэй
2024-11-14
Баян-Өлгий аймгийн төвд 940 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 8 дугаар сургууль ашиглалтад орлоо. Өчигдөр болсон тус сургуулийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцож, амжилт гаргасан багш нарыг аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Тус сургуулийн барилгыг улсын төсвийн 13.8 тэрбум төгрөгөөр барьсан байна. Улаанбаатар хотоос 1760 км зайд оршдог, 110 мянган хүн амтай тус аймгийн төв Баян-Өлгий суманд 32 мянга орчим хүн оршин суудаг. Мөн ерөнхий боловсролын 10 сургууль байдаг бөгөөд тэдгээр нь монгол хэл болон казах хэл дээр хичээл сургалтаа явуулдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.