Тайланд: Бяцхан усны үхэр улсынхаа эдийг засгийг сэргээж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-14
Саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлхий даяар ихэд алдаршсан Тайландын амьтны хүрээлэнгийн Мүдэн нэртэй усны үхрийн тугал улсынхаа эдийн засгийг сэргээж байгаа талаар “Bangkok Post” сонин мэдээлэв. Бяцхан Мүдэний ачаар тус улсын Чонбури мужийн аялал жуулчлалын орлого огцом өссөн байна. Учрыг тодруулбал “Као Кио” амьтны хүрээлэнд бойжиж буй таван сартай усны үхэр Мүдэнээр Америкийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг таалгахаар Дональд Трамп, Камала Харрис нарын нэрийг тайландаар бичсэн жимстэй хоёр таваг тавьж өгөхөд Д.Трампын нэртэй тавгийг сонгосноороо ихэд алдаршсан юм. Тэр цагаас хойш амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгчдийн тоо дөрөв дахин нэмэгджээ. Өнгөрсөн сарын 13-ны өдөр 14 мянган хүн үйлчлүүлсэн нь нэг өдрийн, өнгөрсөн сард 300 мянга орчим хүн зочилсон нь нэг сарын хамгийн өндөр тоо аж. Мүдэн бас өөр төрлийн бүтээгдэхүүнээр нэмэлт орлого олж байна. Түүний зураг, дүрсийг ашиглахын тулд “Thai Airways” зэрэг 70 гаруй компани амьтны хүрээлэнтэй гэрээ байгуулжээ. Өнөөдрийг хүртэл Мүдэнтэй холбоотой зохиогчийн эрхийн ашиг 150 сая бат буюу 4.2 сая долларт хүрсэн байна. Мөн Мүдэний дуу хоолойг ашигласан “Mudeng Song” буюу тай, англи, хятад, япон хэлээр хийсэн 50 секундын авиаг гар утасны хонхны дуу болгон ашиглах болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.