images

Хятадын “Xiaomi” компани 100 мянган ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэж дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-14


   Хятадын “Xiaomi” компани цахилгаан автомашин үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа хойш 230 хоногийн дотор 100 мянган ширхэг машин үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Ухаалаг гар утас болон гэр ахуйн цахилгаан хэрэгслээрээ алдартай тус компани өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр анхны цахилгаан автомашин болох SU7 (Speed ​​​​Ultra 7)-г худалдаанд гаргасан юм. Улмаар найман сарын хугацаанд 100 мянган ширхэг автомашин үйлдвэрлэсэн нь Хятад дахь бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчид дундаас дээд амжилт тогтоожээ. Тус компанийн SU7 автомашин ихэд алдаршиж, борлуулалт нь эрс нэмэгдсэнээр компанийн хувьцааны үнэ Хонконгийн хөрөнгийн бирж дээр 90 орчим хувиар өссөн байна. Гүйцэтгэх захирал Рэй 100 мянган ширхэг машин үйлдвэрлэсний дурсгалд зориулан цахилгаан автомашины үйлдвэрийн шалан дээр унтаж буй зургаа “Weibo” сайтад нийтэлсэн нь олны анхаарал татаад байна. Үүний зэрэгцээ, Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо (CAAM) өнөө өглөөний байдлаар шинэ эрчим хүчний автомашины (цахилгаан, устөрөгч, хайбрид машин) жилийн үйлдвэрлэл анх удаа 10 сая ширхэгийг давсан тухай мэдээлжээ. Үүний үр дүнд Хятад улс шинэ эрчим хүчний автомашин хамгийн олныг үйлдвэрлэсэн дэлхийн анхны орон боллоо. Энэ онд нийт үйлдвэрлэл 12 сая ширхэгээс давна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.