images

Азербайжан, Казахстан, Узбекистан улсууд эрчим хүчний салбарт хамтарна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-14


   Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй COP29 уулзалтын үеэр тус улсын ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёёв нар уулзлаа. Тэд ногоон эрчим хүчний шилжилт, хөгжлийн талбарт хамтран ажиллах гурван улсын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаар К.Токаев “Стратегийн түншлэлийн гэрээ нь Өмнөд Кавказ, Төв Азийн хөгжилд гурван улсын хамтын ажиллагааг шат ахиуллаа” гэв. Улмаар тус гурван улс 43 гигаватт хүчин чадалтай шинэ эрчим хүчний станцуудтай болж, нүүрсээр ажилладаг хуучин цахилгаан станцаас татгалзан хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах дэд бүтцийг бий болгож, шинэ технологи нэвтрүүлэхэд анхааран ажиллах тухай мэдээлэл өгчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.