Өмнөд Солонгос: "Chilsung Cider" ундаа секунд тутамд 16 лааз борлуулагджээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-14
Өмнөд Солонгосын “Lotte Chilsung” компанийн 1950 онд анх худалдаанд гаргасан "Chilsung Cider" ундааны нийт борлуулалт өнгөрсөн сарын эцсийн байдлаар 37.5 тэрбум лааз болсон байна. Энэ нь тус ундааны савлагааг 250 мл-ийн лаазтай болгосны үр дүн бөгөөд тооцоолж үзвэл тус улсын нэг хүн 730 лааз ундаа уусан гэсэн үг юм. Мөн түүнээс гадна секунд тутамд 16 лааз ундаа борлуулагдсан гэсэн тооцоо гарчээ. Борлогдсон нийт "Chilsung Cider" лаазтай ундааг эгнүүлэн байрлуулбал дэлхийг 127 удаа тойрох буюу 40 мянган км орчим урттай болох ажээ. Тус компанийн албаны хүн "Бид бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг 70 гаруй жилийн турш хадгалсаар ирсэн бөгөөд хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, шинэчилсээр байна. Цаашид Солонгосын хийжүүлсэн ундааны тэргүүлэгч брэндийн байр сууриа хадгалсаар байх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.