images

Хавдрын эмнэлэг нарны эрчим хүч хэрэглэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-14


   Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа болон эрчимт эмчилгээний өрөөнд хэрэглэх цахилгааныг нарны эрчим хүчээр хангаж эхэллээ. Тус төвийн дээвэр дээр "Баясал төгс" компанийн мэргэжилтнүүд нарны эрчим хүч хуримтлуулах хэд хэдэн хавтан суурилуулан угсарчээ. Улмаар нартай үед эмнэлгийн хагалгааны өрөөг эрчим хүчээр бүрэн хангаж, илүүдлийг нь байгууллагын үндсэн цахилгааны сүлжээ рүү автоматаар шилжүүлэх тохиргоо хийсэн байна. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү Фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан "Сайн санаат хүмүүс, хамт олны тус дэмжлэгээр эмнэлэгт тог тасрах үед айхгүй хагалгаагаа хийж, эрчимтийн тасгийн өвчтөнүүдийн аппарат зогсох вий гэсэн асуудалгүй болж байна. Цахилгаанд төлөх зардлаа ч багасгах боломжтой боллоо. Ирэх долоо хоногтоо бусад хагалгааны өрөө, нэмээд эрчимтийн хэсгээ холбоно" гэжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.