images

Оносато Абид унаж, Хоошёорюү дөрвөн даваатай тэргүүлж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-14


   Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдааны макүүчи зиндааг оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн дөрвөн даваатай тэргүүлж байна. Түүний араас Японы бөх, маэгашира Таканошо, Монголын бөх, маэгашира Онокацү Б.Чойжилсүрэн нар өвдөг шороодолгүй дараалж байна. Харин шинэ оозэки Оносато өчигдрийн барилдаанд маэгашира Абид өвдөг шороодож нэг унаатай болов. Дээд зиндаанд Монголын зургаан бөх барилдаж байгаагаас Чиёошома Г.Мөнхсайхан гурав, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр, Ошома П.Дэлгэрбаяр нэг даваатай, Киришима Б.Лхагвасүрэн даваагүй барилдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.