images

“Эрдэнэс Тавантолгой” компанийг Өмнөговь руу нүүлгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-14


   Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв оффисыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум руу нүүлгэх тогтоол гаргасан билээ. 1000 гаруй ажилтантай тус компанийн уул уурхай олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт явагддаг бол төв оффис нь Улаанбаатар хотод байрладаг. Тэгвэл өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал төв оффисоо үе шаттайгаар нүүлгэхэд гаргах зардлаа ирэх оны төсөвтөө тусгаснаа УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдарч буй ажилтнуудын байр сууц, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шинэ суурьшлын бүсийг байгуулахаар зорьж компанийн санхүүжилтээр зураг төслөө гарган Өмнөговь аймгийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ 600 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг, 900 хүүхдийн сургуулийн газрыг хуулийн дагуу эзэмшилдээ авсан бөгөөд энэ ажил зураг төслийн шатандаа явж байгаа ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.