Япон: Цүнамийн улмаас зогссон атомын цахилгаан станцыг дахин ажиллуулав
Анд нөхдийн мэдээ
2024-11-14
Япон улс 2011 онд их газар хөдлөлт, цүнами болсны улмаас сүйдсэн Мияаги муж дахь Онагавагийн атомын цахилгаан станцын цөмийн хоёрдугаар реакторыг 13 жилийн дараа дахин ажиллууллаа. Уг реакторыг өнгөрсөн сарын 29-нд ажиллуулсан ч хэмжилтийн төхөөрөмжийн алдааг засахаар энэ сарын 4-нд унтрааж, алдааг засаж дуусаад өчигдөр дахин ажиллуулсан нь энэ юм. “Tohoku Electric” компанийн мэргэжилтний хэлж буйгаар 825 мянган кВт хүчин чадалтай уг станцын арилжааны үйл ажиллагааг ирэх сард эхлүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөхгүй аж. Мөн япончууд ирэх сарын 7-нд “Shimane” атомын цахилгаан станцынхаа буцалсан ус ашигладаг хоёрдугаар реакторыг дахин ажиллуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.