images

“Эрдэнэс тавантолгой" 60 оюутанд тэтгэлэг олголоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-14


   “Эрдэнэс Тавантолгой" компаниас 2024-2025 оны хичээлийн жилд зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт их, дээд сургуулийн 60 оюутан шалгарчээ. Тэдгээр оюутанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болортуяа нар өчигдөр батламжийг нь гардуулан өгч, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсчээ. “Эрдэнэс Тавантолгой" компанийн уг тэтгэлэгт хөтөлбөрт мэргэжил хамаарахгүй, улсын болон хувийн магадлан итгэмжлэгдсэн бүх сургуулийн оюутан хамрагдах боломжтой юм. Тус компани 2013 оноос хойш жил бүр оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, нийт 644 оюутанд 854 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.