images

Өмнөговь: Гурван гал унтраагчид орон сууцны түлхүүр гардууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-14


   Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн гурван алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулжээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Ханбогд сумын Засаг даргын тамгын газартай хамтран уг арга хэмжээг зохион байгуулан өчигдөр түлхүүрийг нь гардуулан өгсөн байна. Ингэснээр алба хаагчид ойрын таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр хийж явсаар орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах юм байна. Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги нь 2016 онд байгуулагдаж 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Өмнөговийн Манлай, Баян овоо сум болон Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.