Сарны цаад талаас авчирсан дээжийг анх удаа олон нийтэд үзүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-13
Хятадын Гуандон мужийн Жухай хотод болж буй 15 дахь удаагийн “Airshow China” олон улсын агаарын тээврийн болон сансрын технологийн үзэсгэлэнгийн үеэр өнгөрөгч зургаадугаар сард сарыг судлагч “Chang'e-6” аппаратын сарны өмнөд туйлаас цуглуулан авчирсан дээжийг анх удаа олон нийтэд үзүүллээ. Ийнхүү сарны цаад талын хамгийн эртний, том, гүн тогооноос авчирсан 75 миллграмм жинтэй дээжийг хүмүүст харуулахдаа хадгалах сав болон эх дэлхийд буух үед нь ашигласан шүхрийн хамт тавьсан байна. “Chang'e 6” аппарат нь 8.35 тонн жинтэй, тойрог замд явагч, аюулгүй газардагч, сарнаа явагч зүтгүүр, дэлхийн агаар мандалд орж ирэх капсул буюу дээж хадгалсан бүхээг гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүтсэн юм. Улмаар 2024 оны зургаадугаар 2-нд сарны цаад талд бууж 49 цагийн хугацаанд дээж цуглуулаад дэлхий дээр 21 хоногийн дараа буцаж ирэхдээ Өвөр Монголд буусан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.