Эсэргүүцлээ нүцгэлж илэрхийлсэн иран оюутныг Италийн зураач байшингийн ханан дээр зуржээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-13
Хэдхэн хоногийн өмнө Ираны их сургуулийн кампус дотор дотуур хувцастайгаа явж эсэргүүцэл илэрхийлж байгаад баривчлагдсан иран бүсгүйг Италийн Милан хотод Ираны консулын байрны ойролцоох байшин дээр зуржээ. “Milan Today” сонины мэдээлснээр, уг зургийг Италийн зураач Алессандро Паломбо зурсан бөгөөд тэрбээр оюутан бүсгүйг суллахыг уриалсан үзэл бодлоо ийн илэрхийлсэн байна. Ханын зураг дээр оюутан эмэгтэйг дээгүүрээ Ираны далбааг дүрсэлсэн хөхний даруулгатай, доогуураа англиар "Freedom" гэсэн бичиг бүхий хувцастайгаар дүрсэлжээ. Зураач Инстаграм хуудсандаа “Тэр бүсгүйн илэрхийлсэн биеийн хэлэмж нь гүн утгатай, өөрийн биеийг золиосолж иран эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө дуугарахыг биднээс хүссэн хүсэл нь агуу” гэжээ. А.Паломбо нь нийгэм, соёлын үзэгдлийг элэглэх аргаар шүүмжилдгээрээ алдартай ажээ. Энэ сарын 2-ны өдөр Ираны нийслэл Тегеран хотын Исламик Азад их сургуулийн оюутан бүсгүй оюутны хотхон дотор дотуур хувцастай явж эсэргүүцлээ илэрхийлж байгаад ёс суртахууны цагдаа нарт баривчлагдсан бөгөөд эрх баригчид түүнийг сэтгэцийн асуудалтай хэмээн мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.