images

Нярай хүүхдийг үнсэж болохгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-13


   Их Британийн эмч мэргэжилтнүүд гурван сар хүрээгүй нярай хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь хүний ​​нүүрэн дээрх вирүс дархлаа нь бүрэн хөгжөөгүй нярайд халдварлаж амь насанд нь эрсдэл учруулах магадлал өндөр байдаг ажээ. Тодруулбал Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) эмч Кара Ражан саяхан TikTok хуудсандаа "Шинэ төрсөн хүүхдэд зориулсан сэрэмжлүүлэг" нэртэй видео нийтэлж, нярай хүүхэдтэй харьцахдаа хэд хэдэн дүрэм баримтлах ёстойг анхааруулжээ. Нярай хүүхдэд хүрэхийн тулд гараа сайтар угаасан байх ёстойгоос гадна эцэг эх нь биш л бол үнсэхгүй байхыг зөвлөсөн байна. Нярайн дархлааны систем бүрэн тогтоогүй байдаг тул халдварт өртөмтгий, ханиад зэрэг түгээмэл тохиолддог өвчин маш амархан халдварладаг болохыг онцолжээ. Мөн хүүхдийн эмч Мюриэль Месо насанд хүрэгчид нус гоожих, ханиалгах, бага зэргийн халуурах зэргийг тэвчин өнгөрөөж чаддаг бол энэ нь нялх хүүхдэд илүү хүндээр тусдаг гэдгийг дурджээ. Түүний хэлснээр, насанд хүрэгчид ханиадны халдвар авсан үедээ эм уухгүйгээр байгалийн жамаар эдгээж болдог бол нярай хүүхдэд уушгины хатгалгаа болон бусад ноцтой хоёрдогч өвчин хүрч даамжрах магадлал өндөр байдаг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.