Монгол улс 65.9 сая тонн нүүрс худалдав
Чихэнд чимэгтэй
2024-11-13
Монгол улс энэ оны эхний 10 сарын байдлаар 65.9 сая тонн нүүрс экспортод гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.6 хувиар их бөгөөд манай нийт экспортын 55.3 хувийг эзэлж байна. Мөн зөвхөн аравдугаар сард 12.2 сая тонн нүүрс гаргажээ. Ийнхүү манай улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө давуулан биелүүлж энэ хэмжээг ондоо багтаан 75 сая тоннд хүргэх боломжтой болж байна. Өнгөрсөн онд манай улс 66.7 сая тонн нүүрс гадаадад гаргасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.