"Барселона" клубийн тэргүүн Жоан Лапорта Монголд иржээ
Чихэнд чимэгтэй
2024-11-12
Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн "Барселона" клубийн тэргүүн Жоан Лапорта өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Ж.Лапорта нь тус клубийн ерөнхийлөгчөөр 2003-2010 онд ажиллаж байсан бөгөөд 2021 онд дахин сонгогдсон юм. Түүнийг өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн А.Ганбаатар нар хүлээн авч уулзаж, Монголын хөлбөмбөгийн ирээдүй, өсвөрийн элит хөлбөмбөгийн хөгжлийн талаар ярилцсан байна. Мөн МХБХ-той хамтран “Барса" академиийн сургалтын хөтөлбөр, арга зүйг Монголд нэвтрүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон төдийгүй "Барселона" клубтэй хамтран Монгол улсыг олон улсад сурталчлах талаар ярилцжээ. "Барселона" клубийн мэргэжилтнүүд Монголын хөлбөмбөгийн "Дэрэн" клубтэй хамтран өнгөрөгч зургаадугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол улсад анх удаа хөлбөмбөгийн сургалт зохион байгуулж, суралцагчдад албан ёсны сертификат олгосон билээ. Мөн "Барселона" клубийнхэн Монголын "Говь" брэндийн ноолууран малгай, ороолт, бээлийг хэрэглэх болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.