images

Монголчууд бодибилдингийн ДАШТ-ээс 21 медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-12


   Мальдив улсын Адда хотноо өнгөрөгч долоо хоногт болсон 15 дахь удаагийн бодибилдингийн ДАШТ-ээс Монголын тамирчид 21 медаль хүртлээ. Тэд энэ сарын 4-ний өдөр тус улсыг зорьж, таван алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл, хоёр тусгай байр, гурван тусгай байрын шагнал хүртсэн байна. Мөн эмэгтэйчүүд багийн оноогоор дэд байр эзэлсэн бөгөөд манай тамирчид энэ сарын 15-ны үүрээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд буух ажээ. Монголын бодибилдингийн тамирчид 2023 оны ДАШТ-ээс 25, 2022 оны ДАШТ-ээс зургаа, 2021 оны ДАШТ-ээс 11 медаль тус тус хүртсэн амжилт гаргаж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.